Shaker
Timeless Design
Шейкэр загвар нь 18-р зуунаас эхлэлтэй ба христийн шашны нэгэн урсгал болох шейкэрсээс үүдэлтэй юм. Хэт их материализм нь уг урсгалын хүмүүсын зан чанар, үзэл бодолд нийцдэггүй байсан бөгөөд үүний үр дүнд тэдний дизайны хэв маяг болох бидний мэддэг минимализмын эхлэлийг тавьсан байдаг.
Шейкэр загвар нь орчин үеийн гоёмсог загваруудаас хамаагүй илүү байгалийн шинж чанарыг агуулсан байдаг. Ийм учраас энэ хэв маягийн тавилга нь ихэвчлэн шулуун, модон хэсгүүдээс бүрдэх ба тэгш шугамыг хадгалах, гоо сайхны гоёл чимэглэлээс зайлсхийх зэрэгт онцгой анхаарал хандуулдаг.
Shaker загварын үндсэн өнгө бараг бүхэлдээ төвийг сахисан өнгөөр бүтээгддэг. Тансаг саарал, цагаан болон далайн эргийн элсийг санагдуулам өнгийг хослуулсан байдаг. Зөвхөн төвийг сахисан өнгийг ашиглахдаа орон зайг уйтгарлахгүйн тулд 10-30-60 дүрмийг баримталдаг. Үүнд : Өрөөний 60%-г хана, 30% -г тавилга , 10%-г дагалдах жижиг хэрэгсэл байхаар тохируулдаг.
Он цагийн хугацаанд загварыг чиг хандлагаа алдалгүй өөрийн үндсэн шинж чанараа хадгалан ирсэн уг загвар нь таны гэрт он удаан жилийн турш өнгө нэмэн, тайван дулаан уур амьсгалыг мэдрүүлэх болно.
SHAKER
Published:

SHAKER

Published:

Creative Fields